ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТРУУД БОЛ ТӨМӨР ЗАМЧИД
2024.08.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТРУУД БОЛ ТӨМӨР ЗАМЧИД

Өнөөдөр "УБТЗ" ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

2022 онд миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод "УБТЗ" ХНН-ийн ерөнхий хувьцаа эзэмшигчийн ажлыг хүлээж авч байх үед УБТЗ ХНН нь 60 тэрбум төгрөгийн алдагдалтай, ачааны хэмжээ өмнөх оноос 20%-иар буурсан, замын хэмжээнд 8000 орчим чингэлэг гацсан байдалтай байсан.
"Улаанбаатар төмөр зам"-ын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашдын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх зоримог шийдвэрүүдийг гаргаж, эрчтэй, хурдтай хамтын хүчээр ажилласаны үр дүнд бид өнөөдөр 75 жилийн ойгоо ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТУУДтай угтаж байна.
✅ 2023 оны цэвэр ашиг 60 тэрбум төгрөг
✅ Тээвэрлэсэн ачааны хэмжээ 32.4 сая тонн
✅ БНХАУ-тай галт тэрэг солилцоо өдөрт 18 хүрсэн.
✅ ОХУ-тай галт тэрэг солилцоо 10
✅ Ажиллагсадын цалинг 30%-р нэмэгдүүлсэн
✅ Транзит ачааны тарифыг 2006 оноос хойш анх удаа нэмэгдүүлж (20%), хэмжээг 4 сая тоннд хүргэсэн.
✅ Экспортын ачаа 13 сая тоннд хүргэсэн.
Мөн 1995 оноос хойш "УБТЗ"-ын хувьд "ИХ ӨР" хэмээн яригдаж ирсэн Япон Улсын МОН П1, П2 зээлийн өрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, дүрмийн санг 170 тэрбумаар нэмэгдүүлсэн.
Үр дүнд нь бид энэ онд ОХУ-аас хамгийн сүүлийн шугам замын 5 зүтгүүр авахаар болж, эхнээс нь хүлээн авч ашиглалтад оруулаад байна.
Эдгээр түүхэн амжилтууд нь "УБТЗ" ХНН-ийн Х.Хэрлэн дарга, удирдлага, хамт олон та бүхний маань хамтын хүч, гавъяа, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм аа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЭРХЭМ ТӨМӨР ЗАМЧИД ТА БҮХЭНДЭЭ "УБТЗ" ХНН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 75 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ ЭЭ!!!
Төмөр замчдын яруу алдар бадартугай!

ШИНЭ МЭДЭЭ