2024.08.04
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЖ БУЙ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ОЮУТАН ЦЭРГҮҮДТЭЙГЭЭ УУЛЗЛАА
Монгол Улсын Батлан хамгаалах яам одоогоос яг 10 жилийн өмнөөс буюу 2014 оноос эхлэн Оюутан цэрэг сургалтыг зохион байгуулж, нийт 7000 гаруй оюутан, суралцагчдад 11 төрлийн цэргийн мэргэжил олгож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна.
Өнгөрсөн хугацаанд баруун 5 аймгийн хэмжээнд нийт 700 орчим оюутан, суралцагч энэхүү сургалтын хөтөлбөрийг ханган, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгджээ.
Энэ бол манай залуусын эх оронч үзэл ухамсар дээшилснийг илтгээд зогсохгүй нийгэмд эрэлт хэрэгцээтэй чухал шийдвэр болсныг батлан харуулж байна.
Цэрэг амьдрал бол нэгэн насны хэзээ ч мартагдашгүй, юугаар ч сольшгүй жинхэнэ үнэ цэнтэй нөхөрлөлийг бий болгодог.