СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМЫН 240 ГА ГАЗАРТ ХҮНСНИЙ НОГОО, ҮНЭТЭЙ ТАРИМАЛ ТАРИХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ
2024.08.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМЫН 240 ГА ГАЗАРТ ХҮНСНИЙ НОГОО, ҮНЭТЭЙ ТАРИМАЛ ТАРИХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ

Азийн Хөгжлийн Банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-с хэрэгжүүлж буй "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төсөл нь 2020-2026 оны хугацаанд хэрэгжиж буй. Энэхүү төслийн хүрээнд усалгааны системийг бий болгохоос гадна тариаланчдын бүлэг хоршоодыг чадавхижуулах, тариаланчдад шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг ч хийдэг. 

undefined

 "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн голын 240 га услалтын системийн ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Ингэснээр 240 га газарт хүнсний ногоо, үнэтэй таримал тарих нөхцөлүүд бүрдэж байгаа аж. 

undefined

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тухайн төслийн явцтай танилцлаа. Тэрээр “Бид сум орон нутгийн удирдлагууд, сумын ногоочдын холбоотой хамтран энэ талбайд тарих таримлуудаа төрөлжүүлж, цөөн тооны үнэтэй таримал тарих төлөвлөгөө боловсруулж, ирэх хавраас тариалалтаа эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.” гэлээ.

undefined

ШИНЭ МЭДЭЭ