СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХЭД АВСТРАЛИ УЛСТАЙ ХАМТАРНА
Австралийн Холбооны Улсаас МУ-д суугаа ОББЭЭС Кэйти Смит, БХ-ын сайд С.Бямбацогт болон бусад.
2024.07.31
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХЭД АВСТРАЛИ УЛСТАЙ ХАМТАРНА

НҮБ-ын үндсэн хэл нь англи, франц хэл. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 12 энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаагаас 8 ажиллагаанд Монгол Улсын 1000 орчим энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх чухал байгаа аж.

Тиймээс энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацог Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит болон Монгол Улсыг Бээжин хотоос хавсран суугаа Австралийн Холбооны Улсын батлан хамгаалахын атташе, хурандаа Даррен Кийр нартай уулзаж санал солилцлоо. 

Уулзалтын үеэр англи хэлний сургагч багш бэлтгэхэд тус улстай хамтран ажилахаар болжээ. 

 

ШИНЭ МЭДЭЭ