ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БУЮУ  “ХУУЛЬЧДЫН ӨРГӨӨ”-НИЙ ШАВ ТАВИЛАА
2024.07.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БУЮУ “ХУУЛЬЧДЫН ӨРГӨӨ”-НИЙ ШАВ ТАВИЛАА

Өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн оффисын барилгын буюу “Хуульчдын өргөө”-ний шав тавилаа.

Энэ үеэр миний бие “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн оффисын барилга барих төсвийг 2024 оны төсөвт суулган, хөрөнгийг нь баталж, өнөөдөр барилгын шав тавьж буйд баяртай байна. Парламентын ардчилал боловсронгуй болон хөгжиж байгаа энэ цаг үед Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үүрэг, ач холболдол улам нэмэгдэж, цар хүрээ нь өргөжих нь лавтай. Хэлэлцүүлэг, тооцоо судалгаа нь сайн хийгдсэн, шүүлтүүр давсан хуулиуд л парламентын босго давдаг болно. Тэр утгаараа Хууль зүйн үндэсний хүрээлэн, энд ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын үүрэг, оролцоо цаашид улам бүр нэмэгдэнэ” гэсэн юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шинэ барилга нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах бөгөөд 5 давхар, оффисын зориулалттай, орчин үеийн зураг төслийн шийдлүүдийг шингээсэн, нарны гэрлийн тусгал сайтай, зоорийн давхартай, ногоон байгууламжтай, судлаач, эрдэмтэд тав тухтай орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Тус оффисын барилгын ажлыг 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ