2024.07.01
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
МӨРӨН СУМЫН ХОГНЫ ЦЭГИЙГ ЦЭВЭРЛЭХ ХОЁРДУГААР ҮЕ БОЛОХ 1,4 ГА ГАЗАРТ ҮНСНИЙ ОВООЛОГ ҮҮСЭЖ, 10 ГА ГАЗАРТ ТАРХСАН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Энгийн төвлөрсөн хогийн цэгт үнс байхыг хуулиар хориглодог ба үнс нь аюултай хог хаягдалд ордог. Иймд үнсний овоолгыг яаралтай цэвэрлэж, Дэлгэрмөрөн гол руу орохоос урьдчилан сэргийлж, хөрсний бохирдол үүсгэж буйг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.
Тус ажлыг БОАЖЯ, Мөрөн сумын ЗДТГ-тай хамтран хийх үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өгөв. Бүрэн цэвэрлэгээ хийгдсэний дараа 110 га газарт нөхөн сэргээлт хийж моджуулах ажлыг эхлүүлэхээр бэлтэл ажил хийгдэж байна.