2024.07.04
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
“ЭРДЭНЭ МОНГОЛ” ХХК-ТАЙ “МАЗААЛАЙ БААВГАЙ” ХАМГААЛАЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437-р тогтоолд үндэслэн 2024 оныг Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлан ажиллаж байна.
Уг ажилд аж ахуйн нэгж байгууллагуудын санаачилга, оролцоог хангах үүднээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” ХХК-тай “МАЗААЛАЙ” баавгайг олон улсад сурталчлах ажлын хүрээнд хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгууллаа.
Монгол Мазаалайгаа таниулах, сурталчлах, хайрлан хамгаалах ажилд хамтран ажиллаж буйд ТАЛАРХАЛ илэрхийлье.