2024.07.02
Улстөр
МАН хамтарсан Засгийн газар байгуулах, эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр нээж, шинэ гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргаа сонгосон. Үргэлжлүүлэн намын бүлгүүд байгуулагдаж, дарга, дэд даргаа сонгоно. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 40 хувьд АН, ХҮН намын төлөөллийг оролцуулахаа мэдэгдсэн. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулах, эсэх асуудлаар МАН-д Ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдлээ.
Тэрээр, хамгийн эхлээд тулгамдсан ямар асуудал байна, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр хоёр талаас ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон ажлын хэсэг байгуулагдсан.
-Ажлын хэсэг хэдий хугацаанд ажиллах вэ?
-Мэдээж богино хугацаанд ажиллана. Засгийн газар хурдан байгуулагдах ёстой. Тийм болохоор Засгийн газар байгуулагдахаас өмнө асуудлуудаа хэрхэн, яаж шийдвэрлэх вэ, санал нэгдэж чадах уу, үгүй юү гэдгээ эхэлж ярина. Тэгж шийдэж чадахаар байвал хамтарсан Засгийн газар байгуулаад явна. Чадахгүй бол МАН дангаараа Засгийн газраа байгуулна.
-Сөрөг хүчин тодорхой хэмжээнд дэмжиж байгаа учраас ажлын хэсэг байгуулж байна гэж ойлгож болох уу. Ямар шалтгаанаар хамтарсан Засгийн газар байгуулах гэж байгаа нь сонирхолтой байна?
-МАН дийлэнх суудлыг аваагүй. АН болон бусад намуудад олон иргэн саналаа өгсөн. Тиймээс олон иргэн, сонгогчийн саналыг гээгдүүлэхгүйн тулд, улс орны эрх ашгийн төлөө, ард түмний хүсэл сонирхлыг хангах үүднээс эхний ээлжид асуудал ярья. Асуудал дээрээ нэгдэж чадах юм бол хамтаръя гэдгийг ярьж байна.
ШИНЭ МЭДЭЭ
“АЛДАР”-ЫН АЛДАРТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024.09.24
УУГАН ХОРОО УЛААН ТУГИЙН ОДОНГОО ИХЭРЛҮҮЛЛЭЭ
2024.09.24