МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа
2024.06.15
Гадаад харилцаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Азийн хөгжлийн банк сүүлийн 30 гаруй жил манай улстай хүмүүнлэгийн чиглэлээр тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Манай улсад 115 000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 67 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа бөгөөд Зүүн бүсэд 11050, Дорнод аймагт 4400 гаруй иргэд аж төрж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд, Дархан, Архангай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулж байгаад талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтийн арга хэмжээнд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засагт тэдний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн энэ ажлыг бүх талаар дэмжин ажиллаж байгааг онцлов.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулин иж бүрэн түншлэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх шинэ төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, АХБ-ны зүгээс Засгийн газрын санал санаачлагыг дэмжин, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ