МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.06.06
Улстөр

"Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Э.Батшугар оролцлоо

"Ам нээвэл" ярилцлагын шинэ дугаарт УИХ-ын гишүүн Э.Батшугар оролцлоо. "Хаврын чуулганаар цахим шилжилттэй холбоотой 109 хуулийг өөрчлөн баталлаа. Ингэснээр төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх, шуурхай үйлчлэх нөхцөл бүрдсэн. Монгол банкны дэд eрөнхийлөгч байхдаа мобайл банкийг нэвтрүүлж, банкны систeмийг цахимжуулах ажлыг гардаж хийсэн. Монголд ирэхээсээ өмнө АНУ-ын JP Morgan банкинд нэлээд өндөр шалгуурыг давж ороод сарын 17000$-ын цалинтай 3 жил ажилласан нь туршлага болсон. Оюутан байхдаа сургуулийнхаа Рагбигийн шигшээ багийн ганц Ази тоглогч байснаар сургалтын төлбөрөө хөнгөлүүлж байсан. Хэдэн жилийн өмнө аав минь хуурай өлсгөлөн зарлаад хүнд байхад бид болиулах гэж оролдсон. Гэвч " Энэ хэлмэгдүүлэлтэд бууж өгч болохгүй! Тэгвэл олон хүн ийм замаар хохирно." гэж хэлсэн."

ШИНЭ МЭДЭЭ