ИРЭЭДҮЙД ХОТ БОЛОН ХӨГЖИХ ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА
2024.06.04
Орон нутгийн хөгжил

ИРЭЭДҮЙД ХОТ БОЛОН ХӨГЖИХ ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

Хавар ирээд иргэдтэй уулзахдаа Тосонцэнгэл сум эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлтөд хамрагдах боломж байгааг олж харсан. Энэ асуудал Засгийн газраас шийдэгдэж Тосонцэнгэлчүүд жилдээ 3 тэрбум төгрөг хэмнэх, шөнө үнэгүй цахилгаантай болсноор өвөл бага түлээ мод түлэх боломжтой болсонд баяртай байна.

Ирэх намар ДЦС ашиглалтад орохоор инженерийн шугам сүлжээнд холбогдож айлууд ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ нөхцөл бүрдэх нь. Манай Тосонцэнгэлчүүд, ялангуяа хуучны улс Хожуулын голоо Дэлгэрэхийн гол ч гэдэг. Хавар ирэхэд халиа тошин гүйж, шар усны үерт голын далан эвдэрсэн байсан. Далангийн эвдрэлийг ирэх 7 хоногоос засуулна.

Мөн ирэх жилүүдэд Хожуулын гол дээр метал хийцтэй 90 М УРТТАЙ ГҮҮР барих зураг төслийг Ангад Арвижих ХХК-иар хийлгэж байна. Зургийн явцтай Хожуулын голын эрэг дээр танилцаж Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, С.Батболд болон сумын удирдлага, зургийн компанийнхантай санал солилцлоо. Мөн 4 жилийн өмнө хийгдсэн Идэрийн голын төмөр бетон гүүрийн зураг төсвийг дахин магадалж шинэчлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ