2024.05.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Биеийн тамир, спорт-Тогтвортой хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Биеийн тамир, спорт-Тогтвортой хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурал хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд БНХАУ, БНСУ, Орос, Япон, Сингапур, Казахстан, Кени, зэрэг найман улсын эрдэмтэд илтгэлээ танилцууллаа.
Тухайлбал, Юнескогийн зөвлөх, Токиогийн Гакүгэй их сургуулийн зочин профессор, доктор Уолтер Кинг Ян Хо "Биеийн тамирын боловсрол дахь тогтвортой хөгжил" сэдвээр илтгэл тавьсан бол Азийн биеийн тамир, спортын зөвлөлийн ерөнхийлөгч, Нанянг Технологийн их сургуулийн профессор, доктор Говиндасами Баласекаран "Биеийн тамир, спорт дахь шинэ инновац ба тогтвортой байдал" сэдэвт сонирхолтой илтгэл тавилаа.