ТАНИЛЦ: Үндэсний цөөнх иргэдийг төлөөлөх нэр дэвшигчид
УИХ-ын сонгуулийн 3-р тойрог: БАЯН-ӨЛГИЙ
2024.05.21
Улстөр

ТАНИЛЦ: Үндэсний цөөнх иргэдийг төлөөлөх нэр дэвшигчид

Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт олон нийтэд ил боллоо.

Баян-Өлгий аймгийн 45.8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт, 110 мянган хүн ам бүхий үндэсний цөөнх аж төрдөг. Хүн амын 93 хувь нь Казах үндэстэн бөгөөд үлдсэн хувийг Дөрвөд, Урианхай, Тува, Халх зэрэг ястнууд эзэлдэг.

УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог нь гурван мандаттай бөгөөд эдгээр үндэсний цөөнх иргэдийн төлөөлөл, дуу хоолой болохоор МАН, АН, ХҮН намаас дараах нэр дэвшигчид тодорлоо. Үүнд 

  • МАНТ.Аубакир, М.Ибрай, З.Батырбек
  • АН: Б.Бейсен, Ш.Жандос, Д.Мурат
  • ХҮН: Б.Мухит, Ц.Цолмон, М.Болат

Дашрамд, нам эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг энэ сарын 25-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Бие даан нэр дэвшигчид ч ялгаагүй мөн хугацаанд багтаж баримт бичгээ тус хороонд хүргүүлэх үүрэг хүлээж буй. Сонгуулийн ерөнхий хороо тэдгээр баримт бичгийг хүлээн авч, улмаар ирэх сарын нэгэн гэхэд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх юм. Тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд зургаадугаар сарын 3-наас өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дараагийн хүнийг бүртгүүлэх бололцоотой. Тус хороо дахин ирүүлсэн баримт бичигт үндэслэн, зургаадугаар сарын 10-наас өмнө бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 10-нд олгож, нийтэд мэдээлэх аж.

ШИНЭ МЭДЭЭ