2024.05.20
Орон нутгийн хөгжил
Ховд аймгийн цагдаагийн газар спорт болон хурлын заал бүхий 7 давхар барилгатай болно
Ховд аймгийн цагдаагийн газар нь 100 шахам жил өөрийн гэсэн байргүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр шаардлага хангахгүй ХАА-н Биржийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн.
200 гаруй алба хаагчид өрөөний хүрэлцээгүй, ажиллах орчин нөхцөл тааруу байсан тул улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг тусгуулан ийнхүү өнөөдөр ШИНЭ СУУРЬШЛИЙН БҮСЭД барилгын шавыг тавилаа.