Монголын төр, ард түмнийхээ өмнөөс Та бүхэндээ баярлалаа
2024.05.17
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Монголын төр, ард түмнийхээ өмнөөс Та бүхэндээ баярлалаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эх орон, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын нийт 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэрэгтэйгээр оролцсон юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид маань өнгөрсөн 20 жилийн хугацаанд 76200 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, нийт 37 мянга гаруй хүний алтан амийг аварч, ард иргэд, ААН-үүдийн 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг аюул ослоос хамгаалсан бахархам түүхийг бүтээгээд байна.

ШИНЭ МЭДЭЭ