2024.05.17
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Шүүгчдийг дур зоргоороо сэлгэж ажиллуулах байдлыг таслан зогсоох хэрэгтэй

УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар  Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжихгүй үг хэлэх гэж байна. Шүүх 2021 онд батлагдсан шүүгчийн тухай хуулиар бүхэлдээ хонгил нуурах өөрчлөлт хийгдсэн. Гаднаас болон дотроос нөлөөлдөг нөлөөлөл, шүүгчдийг атгандаа авдаг, өөрөөсөө хамааралтай болгодог нүх сүвийг бүхэл талаас нь бөглөхийг хичээсэн. Энэ дотор хийсэн нэг өөрчлөлт нь Монгол Улсын Ерөнхийлөгч, шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг дураараа сэлгэдэг байдлыг болиулсан гэсэн үг. Таалагдахгүй байгаагаа хөдөө юм уу, өөр тийш нь цөлдөг. Тэгээд тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх үедээ үгэндээ орох хүнийг өөр газраас шилжүүлэн авчирч байгаад зохицуулдаг. Ийм зүйлийг таслахын тулд дур зоргоороо тайлбарлагдах ийм үндэслэлээр шүүгчийг шилжүүлэн ажиллуулдаг явдлыг хаасан. Зөвхөн өөрийнх нь саналыг авдаг. Шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ явцад ямар саналууд Ерөнхий зөвлөлөөс ирэв гэхээр. Аливаа ажлын зайлшгүй шаардлагаар бид нар шилжүүлдэг баймаар байна гэсэн. Албан ажлын зайлшгүй шаардлага гэдэг нь юуг хэлээд байгаа юм. Энэ барих үндэслэл мөн үү...Дур зоргоороо тайлбарлагдах үндэслэл.

Тиймээс шүүхийн ерөнхий зөвлөлийн дүр зоргод шүүнгчдийг оруулж болохгүй. УИХ-д өргөн барьсны дараа, албан ажлын зайлшгүй шаардлагаар гэдэг нь дэмжигдчихээд байгааг унагаж өгнө үү. Ингэвэл энэхүү барьцгүй үндэслэл байхгүй болно гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ