МОНГОЛ УЛС 25 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 21.6 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
2024.05.06
Эдийн засаг, Худалдаа

МОНГОЛ УЛС 25 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 21.6 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

Тодруулбал 2024 оны эхний таван сарын байдлаар манай улс 25 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.

Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн нүүрс тус тус экспортолсон байна.

Дашрамд дурдахад манай улс 2023 оны 1-5 дугаар сард 19.6 сая.тн нүүрс экспортолж байжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 21.6 хувийн өсөлт үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ