Төвийн бүсийн оюутнууд саналаа солилцлоо
2024.05.15
Орон нутгийн хөгжил

Төвийн бүсийн оюутнууд саналаа солилцлоо

УИХ-ын гишүүн нутаг нутгийн илгээлтийн эздийн бүтээн байгуулсан Сэлэнгэ аймгийн оюутан, залуус хоорондоо найзалж, нөхөрлөж, нэгнээсээ суралцаж, хамтдаа хөгжөөсэй гэсэн зорилгоор үе үеийн оюутан залуусаа дэмжсээр ирсэн юм.

Түүний үргэлжлэл нь одоогийн Сэлэнгэ аймгийн Социал Демократ Монголын Оюутны холбоо юм. Тэд Улаанбаатар хотод хамтдаа тэмцээн уралдаанд оролцож, төрөл бүрийн сургалт, олон нийтийн арга хэмжээнд хамрагдаж байна.

Үүний нэг нь Төвийн бүсийн оюутнуудын арга хэмжээ юм. Оюутнууд маань орон нутагтаа ажиллаж амьдрахад ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, төвийн бүсийн оюутны дотуур байртай болох зэрэг асуудлыг хөндлөө.Оюутнууд өөрсдөө асуудлаа тодорхойлдог, түүндээ шийдэл дэвшүүлдэг болж буй нь сайшаалтай юм.

ШИНЭ МЭДЭЭ