МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говьсүмбэр аймгийн хэмжээнд "Их соёл-Эх үндэс" хөтөлбөрийг хэрэгжүүлэн 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна
2024.05.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Говьсүмбэр аймгийн хэмжээнд "Их соёл-Эх үндэс" хөтөлбөрийг хэрэгжүүлэн 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймгийнхаа Шивээговь, Сүмбэр, Баянтал сумдын сургуулиудад явуулын Соёл, боловсролын төвийг хүлээлгэн өглөө. 

Шивээговь сумын сурргуульд 120 сая гаруй төгрөгийн боловсролын явуулын үйлчилгээ үзүүлэх иж бүрэн техник тоног төхөөрөмж, асрыг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

2017 оноос Говьсүмбэр аймгийн хэмжээнд "Их соёл-Эх үндэс" хөтөлбөрийг хэрэгжүүлэн 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын байгууллагуудад шийдвэрлэж өгч буй нь энэ юм. Үүнээс тус сургуульд 320 суралцагчдын сургуулийн барилгын ажил, иж бүрэн монгол хэл бичгийн кабинет, англи хэлний цахим ангид 35 ширхэг зөөврийн компьютер, багшийн хөгжлийн төвд техник тоног төхөөрөмж, дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Явуулын тайз дэлгэц, хөгжим тоног төхөөрөмж, чанга яригч, тайз танхимын гэрэлтүүлэг, мэргэжлийн даралтат хөгжим, цахилгаан үүсвэр, сандал, утастай утасгүй микрофон, зөөврийн цахилгаан самбар явуулын асар бүхий 339,748,354.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хүлээлгэн өгчээ.

ШИНЭ МЭДЭЭ