МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өндөршилд соёлын төв сүндэрлэнэ
2024.05.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Өндөршилд соёлын төв сүндэрлэнэ

Дуу хуур өв соёлын гал голомт Дундговьд маань соёл түүхийн цогцолбор бүтээн байгуулалт нэмэгдсээр байна.

Өдгөө 100 жилийн түүхтэй Дундговь аймгийн Өндөршил сум нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Таван хуруу гэх газар 1924 онд Буурал уулын сум нэртэйгээр гал голомтоо бадраасан түүхтэй.

Сумынхаа 100 жилийн ойг угтан луу жилийн зуны эхэн сарын билигт сайн өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын иргэдтэйгээ хамтран "Соёл урлагийн цогцолбор" -ын шав тавих ёслолыг зохион байгууллаа.

1965 онд баригдсан сумын клуб эдүгээ “түүхэн үүрэг”-ээ сайн гүйцэтгэсэн хэмээн настан буурлууд маань алтан тайзнаа хүндэтгэл өргөж багачууд маань дуу хуур эгшиг мялаалга өргөлөө.

Шинэ барилгын явц, чанарт нутгийн иргэдтэйгээ хамтран хяналт тавьж, тогтсон хугацаанд нь ашиглалтад оруулах болно.

ШИНЭ МЭДЭЭ