2024.04.30
Орон нутгийн хөгжил
Ховд аймгийн Чандмань суманд ажиллав
Эгшиглэнт хөөмий, хүчит бөхчүүдийн өлгий эрдэнийн Чандмань нутагт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, нутгийн дүү З.Мэндсайхан нарын хамтаар Чандмань сумынхантайгаа уулзаж баруун бүс нутаг, Ховд аймагтаа хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
Сумын иргэд:
- Чандмань сум энэ онд засмал замтай болж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна;
- Баруун бүс нутагт баригдаж байгаа малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг хурдан ашиглалтад оруулж малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар;
- Малаа тэжээж бордох өвс тэжээлийн үйлдвэр хэрэгцээтэй байгаа талаар санал хүсэлтүүдээ илэрхийллээ.