Говь-Алтай аймгийн Төгрөг сумынхаа иргэдтэй уулзлаа
2024.05.06
Орон нутгийн хөгжил

Говь-Алтай аймгийн Төгрөг сумынхаа иргэдтэй уулзлаа

Бургастайн боомтын зам дагуу байрлах Төгрөг сум газарзүйн байрлалын хувьд хөгжиж дэвших боломж өндөр байна.

Мал аж ахуйгаа түшиглэдэг Төгрөгчүүд маань малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох баруун бүсийн үйлдвэрлэлийн цогцолбор баригдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж хонины ноосыг үнэ цэнтэй болгохгүй бол хонь үнэгүйдээд ямаа ихэсч цөлжилтөд нөлөөлж байна зэрэг асуудлуудыг хөндөн ярьж байна. Уулс дүүрэн янгиртай, тал дүүрэн гөрөөстэй, баянбүрдтэй Төгрөг сайхан нутгийнхандаа баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ