Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынхаа иргэдтэй уулзлаа
2024.05.08
Орон нутгийн хөгжил

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынхаа иргэдтэй уулзлаа

Өргөн уудам газар нутагтай, мал ихтэй тэр дундаа өндөр сортын ноолууртай цагаан ямааг өсгөж үржүүлсэн Эрдэнэ сумынхан маань мал аж ахуйдаа суурилж эдийн засгийн өгөөжөө нэмэгдүүлэх боломж маш их байна.

Уулзалтаар иргэд:

  • Дэлхийд үнэлэгддэг цагаан ноолуураа боловсруулах үйлдвэртэй болох
  • Жижиг хоршоодоо нийлүүлж нэгдсэн загвар хоршоотой болох
  • Зээгтийн уурхайн нүүрсийг хямдралтай үнээр авах боломж бий юу зэрэг санал сэтгэгдэлүүдээ илэрхийлж халуун дотно яриа өрнүүллээ.

Манант өндөр уулс, зэрэглээт цэнхэр говийг эзлэн орших ажилч хөдөлмөрч Эрдэнэчүүдэдээ баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ