Налайх, Багахангай дүүргийн ЭМТ, Цагдаа, Онцгой байдлын хэлтэст автомашин гардуулав
2024.05.09
Орон нутгийн хөгжил

Налайх, Багахангай дүүргийн ЭМТ, Цагдаа, Онцгой байдлын хэлтэст автомашин гардуулав

Монгол Улсын Засгийн газар гурван жил гурван сарын хугацаанд ажиллахдаа 2,5 жилийг нь цар тахлыг давж гарах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай хамтран зүтгэсэн.

Хэдийгээр цар тахлын хүнд үетэй нүүр тулсан ч төсвийн алдагдал буурч, орлого 1,9 их наядаар өсөж, эдийн засгаа сайжруулсаар байна. Түүнчлэн алслагдсан дүүргийн төрийн албан хаагчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлээ авч эхэлсэн. УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, алслагдсан гурван дүүргийн дүүргийн иргэд, алба хаагчид ипотекийн 3 хувийн зээлд хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн Налайх, Багануур дүүрэг бие даасан бүтэцтэй, тэлж хөгжих бодлогыг хэрэгжүүлэн улсын зэрэглэлтэй хот болно.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст туулах чадвар сайтай “Ниссан патрол” маркийн автомашин гардуулан өглөө. Цагдаагийн хэлтэст 2018, 2019, 2020 онд алба хаагчдын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай автомашинаар парк шинэчлэл хийж байв. Цагдаагийн хэлтсийн шинэ барилга 2020 онд ашиглалтад орж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан.

Улсын нөөцөөс гамшиг эрсдэлээс хамгаалах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжоор хангах зорилгоор дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Ланд 76” маркийн автомашин өглөө. 2023 онд “Ниссан патрол” маркийн автомашинаар парк шинэчлэл хийж байсан.

Багахангайн Эрүүл мэндийн төв амьсгалын аппарат, баллон, зориулалтын цэнэглэгч бүхий бүрэн тоноглол хэрэгсэлтэй стандартын шаардлага хангасан автомашинтай боллоо. Улсын онцгой комиссоос 2022 онд автомашин гардуулан өгч байв.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс туулах чадвар сайтай “Ланд 76” маркийн автомашинтай боллоо. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажил үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай “Ланд 76”, “Киа серато” автомашинаар өмнө нь парк шинэчлэл хийж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ