2024.05.08
Орон нутгийн хөгжил
СҮХБААТАР СУМЫН ИРГЭДЭД ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
Улсын Их Хурлын хаврын чуулганаар Шинэчлэн батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Зудын эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар иргэдэд танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн гэрээнд ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Монголбанк, арилжааны 7 банктай гарын үсэг зурлаа. Арилжааны банкууд 500 гаруй тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээл олгож, хүүгийн татаасыг Засгийн Газар хариуцна.
Иргэд “Шинэ хоршоо” хөдөлгөөн амьдралд хэрэгжиж цаашид урт хугацаанд үргэлжлэхэд анхаарахыг хүсээд малчны зээлийн эргэн төлөлт хойшлуулах, мал бүхий иргэд хоршоонд орж хөтөлбөрт хамрагдах боломж байгаа эсэх талаар, малын индексжүүлсэн даатгал, мах сүү, арьс түүхий эдийн үнэ, борлуулах арга зам зэрэг олон чухал сэдвээр асуулт тавьж мэдээлэл авлаа.