МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03
Орон нутгийн хөгжил

Н. Энхболд: Дагуул хот байхгүй бол хөгжихгүй гэсэн ямар үндэслэл байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н. Энхболд:

Шинэ Зуунмодын тухай асуудал гарч байхад тэр үед тогтоол гарч байхад яригдаж байсан нэг зүйл бол заавал Улаанбаатар хотын дагуул болгох ямар шаардлага байгаа юм бэ? Нэг мөсөн улсын зэрэглэлтэй хот болгоод явчихвал болохгүй юм уу дагуул хот байхгүй бол хөгжиж болохгүй гэсэн ямар үндэслэл байна вэ? 

Түүний асуултад Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ