МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Энх-Амгалан: Эх орны төлөө тушаалаар ажилладаг хүмүүсийн ар гэрийн асуудлыг анхаарах, нийгмийн баталгааг нь хангах нь төрийн чиг үүрэг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүдийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Санал, дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Цэргийн албан хаагчид бол тушаалаар явдаг хүмүүс байдаг тэд нар бол мэдлээ гүйцэтгэе гээд эх орныхоо хэрэгцээтэй газар гал усны гашуун зовлонд орж явдаг дайн байлдаанд орж явдаг энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг тийм учраас эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэж явж байгаад амь насаа алдсан цэргийн албан хаагч, онцгой байдлын байгууллагын албан хаагч, цагдаагийн албан хаагч, тусгай чиг үүргийн албан хаагчийн ар гэрт олгох тэтгэмжийн асуудлыг бол дэмжиж байгаа юм аа. Дээр нь олон хүүхэдтэй бол нэг хүүхдийг нь төрөөс сургадаг байвал зүгээр байгаа юм тийм учраас энэ бол цаг үеэ олсон хуулийн төслийг бол дэмжиж байгаа гэдгээ хэлье. Цаашдаа бол эх орны төлөө явж байгаа тушаалаар ажилладаг, томилогдсон газраа очиж ажилладаг ийм хүмүүсийн ар гэрийн асуудлыг анхаарах, нийгмийн асуудлыг анхаарах, албандаа итгэх итгэлийг нь дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах ийм үүрэг бол төрийн чиг үүрэг ээ. Тэгэхээр энэ хуулийг бол дэмжиж хурдан батлах нь зүйтэй гэж бодож байна. 

ШИНЭ МЭДЭЭ