МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Жаргалмаа: Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг дахин шинэчлэх ямар шаардлага үүссэн юм бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Та бүхнийхээ өдрийн амгаланг айлтгая. Монголын энхийг сахиулагчдын НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг ялт ч үгүй өндрөөр үнэлэх ёстой.Би өөрөө Өмнөд Судан улсын Жуба хотод энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа цэрэг дайчдынхаа бас үйл ажиллагааг сурвалжилж байсан хүний хувьд ер нь Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа цэрэг дайчдын чадвар, чадамжийн асуудлаар НҮБ маш өндөр үнэлгээг өгдөг юм байна лээ. Энэ дээр зүгээр хууль орж ирж байгаадаа тохиолдуулаад нэг зүйл тодруулъя гэж бодож байна. Ер нь Энхийг сахиулах үйл ажиллагааны хууль  Монгол Улсад ямар зохицуулалтыг хийх шаардлагатай болсон юм хүмүүсийн ярьж байгаагаар яг энэ албанд алба хашсан ч гэдэг юм уу энэ чиглэлээр ажилладаг судалдаг эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар Монгол Улс дэлхийд ганцхан цор ганцхан Энхийг сахиулах үйл ажиллагааны тухай хуультай гэдэг ийм мэдээлэл байдаг тэгээд энэ хуулийг дахин шинэчлэх ямар шаардлага үүссэн юм бол. Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хуульдаа үүнийг зохицуулчхаж болоогүй юм болов уу гэдэг зүйлийг тодруулах гэсэн юм ямар шаардлага байгаа юм? Цэрэг дайчид цэргийн алба хааж байгаа хууль хүчний байгууллагад байгаа цагдаа, сэргийлэх, эмнэлгийн салбарт ажиллаж байгаа бүхий л хүмүүс бас үнэхээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөөд албаа сайн хаагаад амьдралдаа нэмэр болчихъё гэдэг ийм хүсэл сонирхол байдаг уу? гэвэл бадаг тэгэхдээ энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага нь юу байсан юм бол гэдгийг тодруулаадахъя.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цэрэг дайчид алба хаагчдын хувьд болохоор  энэ албан дахиад нэг явчих юм сан гэдэг юм уу? Тийм ээ. Энэ албанд дахин томилогдох боломж байгаа юу гэдэг ийм зүйлийг маш ихээр тодруулдаг л даа. Тэгээд л нарийн зүйл заалтууд орж ирж байна гэж ойлгож байна.Нөгөөтээгүүр цагдаагийн алба хаагчдыг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох тэр боломжийг л нээж өгөх гэж байна гэж ойлголоо.Орон нутгийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлага бол энхийг сахиулагчдад бол маш ихээр байдаг юм үүгээрээ эмнэлгийн ажилтнуудыг бас оролцуулах нь хуулийн зүйл заалттай байдаг гэж ойлголоо  яагаад гэвэл таны саяын хэлсэн цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуультайгаа нийцүүлэх боломжгүй учраас тусгайлан бие даасан хууль хэрэгтэй гэдэг энэ тайлбарыг сонслоо л доо. Тэгэхлээр ер нь яг энэ цэргийн алба хаагчийг явуулж байгаатай адилхан эмнэлгийн алба хаагч гэсэн бүх зүйл заалтууд нь хуульдаа  байдаг уу үгүй юү гэдгийг тодруулж өгөөч ээ. 

Түүний асуултад  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ