МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.02
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажлаа хийсэн эмч нарыг үндэслэлгүй буруутгаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолынтөсөл”-ийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Сонсгол явж олон нийт мэдээлэл авах ёстой тэгэхдээ энэ аливаа сонсголын хандлага шийдэл юмнууд их тийм шударга дабл стандартгүй баймаар байгаа юм энийг бол ажлын хэсгийн УИХ-ын гишүүд рүү хэлэхээсээ илүүтэй шинжээч нарт хандаж хэлэх гээд байгаа юм л даа. Тухайлбал Мөнхсайхан сайд бол эрүүл мэндийн сайдаар 6 сар ажилласан их л магтацгаасан. Тэгвэл 2020 оны 11 дүгээр сарын 11-нд Мөнхсайхан сайдын үед анх хүн амын дунд корона вирусийн халдвар гарч чухамдаа Мөнхсайхан сайдын үед 8 сая төгрөгөөр эмчилсэн 20 мянгын маск худалдаж авсан байдаг энэ зүйлүүдийг ярихгүй хэрнээ яг энэ ковидын үед өдөр шөнөгүй ажилласан Эрүүл мэнд эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Улсын 2 дугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан, Эрүүл мэнд ЭМД-ын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Баясгалан дарга мөн Энхзаяа дарга, энэ ковидын үед бол гайхалтай ажиллаж байсан одоо Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга хийж байгаа манай Буянжаргал гавьяат, Нарангэрэл гавьяат энэ 4 хүнийг л эмийн мафитай холбоотой хамааралтай гээд орон даяар зарлачхаж байгаа байхгүй юу. Дөрвүүлээ эсэргүүцэл илэрхийлсэн байна лээ. Хууль хяналтын байгууллага үүний учрыг олох байх түрүүн Бат-Эрдэнэ гишүүн хэлчхэж байна лээ л дээ. ЖДҮ, нүүрс бүгдийг нь ярьсан ямар хүмүүст хариуцлага тооцсон юм бэ? доогуур нь байгаа хүмүүсийг л  жоохон ороосон байх тэгээд л бусад нь бол төрийн өндөр албан тушаал хашаад л явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэг дабл стандартын асуудлыг ер нь нэг цэгцлэхгүй бол тэгээд л  баахан хүний нэр төрд халдаад л хариуцлага тооцсон зүйл байхгүй шийдэл ч байхгүй ингээд өнгөрөх гээд байгаа учраас би энэ зүйлүүдийг ярьж байгаа юм шүү. Яг ажлаа хийгээд тэгээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зогссон хүмүүсийг буруутгаад байж болохгүй. 2 дугаарт ЭМЯ-г бүхэлд нь  мафи гэж нэрлэж болохгүй ээ. Энэ чинь 56 мянган хүнтэй томоохон салбар яг одоо тодорхой асуудлуудыг ярихгүй бол бүхэлд нь салбарыг харлуулах юм бол нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг иргэдийн маань одоо сэтгэл санаа маань ямар байх вэ? харин сая Чинбүрэн гишүүн маань бүх эм хуурамч биш гэдгийг зарлачихлаа. Намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад бид нар зах зээлийн судалгаа хийлгэж байсан. 14-19% нь асуудалтай байна энэ бол зарим нь ганзагаар ороод ирчихсэн ихэнхдээ бүртгэлд бүртгүүлээгүй эмийг л бүртгэгдээгүй хуурамч эм гэж үзэж байгаа болохоос биш бусдыг нь бол тэгж үзэх боломжгүй ээ гэж судалгааны дүн гаргасан байдаг юм. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль ороод ирэхээр зэрэг эдгээр асуудлыг бид нар хуулиар засчих бололцоотой байх гэж бодож байгаа юм. Цэцэгээ гэдэг эмийн чиглэлийн мундаг мэргэжилтэн байдаг юм аа. Саяын миний нэрлэсэн хүмүүс чинь бүгдээрээ Мөнхсайхан сайдын үед бүгд халагдчихсан шүү дээ.  Тэгээд энэ тэр үед бас Цэцгээ халагдсан байсан. Одоо хаана яваа юм? Энэ Цэцгээ бол хэлдэг юм. Эмийг борлуулалтынх нь үед шалгалт хийж зах зээлээс татах чанарт нь дээр нь үнийн тухайд бол ижил төрлийн эмүүд өөр өөр үнэтэй байгааг цахим орчинд тавих юм бол хүмүүс тэндээсээ сонголт хийх боломж гарах гээд ингээд олон улсын туршлага судалсан маш олон гаргалгаануудыг гаргаад хуулийн төсөл бэлэн болгосон харамсалтай нь хэлэлцэхгүй байсаар байгаад өдий хүрсэн манай Чинзориг сайд өнөөдөр оруулж ирэх гэж байгаа юм шиг байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ