Нийгмийн даатгалын болон хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчиллаа
2024.05.03
Орон нутгийн хөгжил

Нийгмийн даатгалын болон хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчиллаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимг Хүүхэд хамгааллын тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулгыг төрийн албан хаагчдад танилцуулах уулзалт, хэлэлцүүлгээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллалаа.

2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлийн зорилго нь гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулж, бэхжүүлэх, хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх, шаардлагатай төсөв, санхүүжилт, хүний нөөцийг эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулалтыг тусгаж өгснөөрөө онцлогтой.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлтээр тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх, тэтгэврийг өвлүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт оруулж иргэд, даатгуулагчид чирэгдэлгүй үйлчлэх, ажил олгогчдод олгох хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон зохицуулалтуудыг тусгаж өгсөн.

Уулзалт, хэлэлцүүлгээр Хүүхэд хамгааллын тухай хууль болон хамт баталсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хуулийг даган гарах дүрэм, журам, стандартад тусгах санал, санаачилгын талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

ШИНЭ МЭДЭЭ