МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.18
Улстөр

Б.Жаргалмаа: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Тогтоолын төсөл орж ирж байгаад баярлалаа. Төрийн албаны хууль орж ирж байхад өмнө нь ч ярьж л байсан. Ер нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ? Төрийн алба хашиж байхдаа ёс зүйн алдаа гаргаж байгаа төрийн албан хаагчид хариуцлага тооцдог байх энэ тогтолцоог бид хэрхэн яаж бүрдүүлэх ёстой юм бэ гэдэг зүйлийг хөндөж ярьж байсан энэ тогтоолын төсөл орж ирж байгаа нь үнэхээр талархууштай яагаад би энэ зүйлийг асуух гэж байна вэ гэвэл өнөөдөр авлигатай тэмцэх хуулийн хүрээнд бид нар төрийн алба хашихдаа хөрөнгө оруулалтын мэдүүлэг өгөхөөс гадна ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг өгдөг байх тэгтэл 3 өдрийн хугацаанд үргэлжилсэн эмийн түр хорооны хурал дээр тухайн салбарт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын ашиг сонирхлыг мэдүүлгийг авлигатай тэмцэх газар шийдвэрлэдэггүй байх зөрчлийн мэдүүлгээ өгсөн ч гэсэн төрийн албан ажиллуулдаг ийм кейс маш ихээр гарч ирсэн. Хууль байгаад хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Гэдэг зүйлийг асуумаар байна. Яг одоо төрийн албан хаагчдын ёс зүйн тогтоолын төслийг оруулж ирэхдээ энэ тал дээр хэр судалж оруулж ирсэн бэ? гэдгийг асуух гэсэн юм. Энэ хуулийг би маш ихээр дэмжиж байна. Төр иргэнээ дээдэлдэг байх, төрийн хүнд суртлыг арилгах гэдэг бол иргэндээ үзүүлж байгаа үйлчилгээнээс хамаарах ёстой тэгтэл үүдэндээ иргэнээ хүлээлгээд суугаад байдаг энэ төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг анхнаас нь бэлтгэнэ гэдэг бол маш сайн хэрэг. 

Хууль бол цаасан дээр буугаад үлдэнэ гэдэг зүйлийг ярмааргүй байгаа юм ёс зүйг бид нар нэхэх ёстой өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа гэдэг судалгаа хийгээд энэ тогтоол бид нарт хэрэгтэй юм байна төрийн бодлого хэрэгтэй юм байна гэдгийг гаргаж ирэв гэдгийг хэлээч. Төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж дэмжих арга хэрэгслийг өргөжүүлнэ гэж юу гэсэн үг вэ?     

Түүний асуултад Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн хариуллаа.    

ШИНЭ МЭДЭЭ