МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.19
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас зээл авсан иргэдийг өршөөж буй нь буруу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг үетэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Монгол банкны удирдлагууд ирсэн тул цаг үетэй холбоотой асуулт асууя. Энэ долоо хоногт монгол банкнаас мэдэгдэл гаргасан энэ нь хар жагсалтад орсон болон чанаргүй эргэлзээтэй зээлдэгч нарыг өршөөсөн Монгол банкны ерөнхийлөгчийн тогтоол гарсан үүнтэй холбоотойгоор хэд хэдэн асуулт асууя аа. Нэгдүгээрт: Энэ тушаал бол хэрэглээний зээл авсан иргэдийг өршөөж байна гэж ойлгож байна тэр нь юутай холбоотой гэхээр гар утасны зээл аваад тодорхой хугацаанд төлж амжаагүй тэгснээ эргээд төлчихсөн мөн зээлээ төлчхөөд зарим тохиолдолд 5000, 10000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлдэгч байдаг үүнийгээ мэдэхгүй явж байгаад хар жагсаалтад орчихсон явж байдаг тэгэхээр энэ зээлдэгч нарыг хөгжлийн банк болон засгийн газрын тусгай сангаас зээл авчихаас төлөхгүй байгаа мөн хоцорч төлсөн иргэдтэй адилхан өршөөж байгаа юу? Учир нь энэ хоёр ялгаатай зүйл хэрэглээний зээл болон жижиглэнгийн зээл бол амьдралд тохиолддог зүйл нэг ёсондоо зээлээ төлж дууссаны дараа өршөөх илүү уян хатан тогтолцоонд оруулах нь зөв. Харин хөгжлийн банкнаас зээл авчхаад төлөхгүй байгаа хоцорч төлсөн зориулалтын бусаар ашигласан мөн засгийн газрын тусгай сангаас авсан зээлдэгч нарыг өршөөнө гэдэг бол буруу гэж бодож байгаа.   

Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо өөрчлөгдөх цаг болсон гэж бодож байна хууль нь бол 2011 онд батлагдсан харин өнөөдөр 13 жил банк санхүүгийн салбар хэд дахин томорч өссөн мөн дэлхийн чиг хандлага ч өөр тийшээ явж байгаа тэгэхээр өнөөдрийн тогтолцоо хэд хэдэн доголдол байгаад байна мөн шударга бус зүйлүүд байгаад байна.Жижиг зээл авсан иргэдээ санхүүгийн 6 жилийн ял үүрүүлээд байгаа үүнийгээ уян хатан хандах ёстой. Боловсролын зээлийн сан байна дотоодын 2 сая төгрөгийн зээл авчихсан төлөхгүй байгаа оюутан залуучуудыг энэ хар жагсаалтад оруулчхаад байгаа тэгсэн мөртлөө хэдэн мянган доллароор зээл авчхаад гадаадад сурсан нөхдүүдийг оруулахгүй байгаа нь шударга бус байна. Мөн зээлээ цаг хугацаанд нь төлдөг санхүүгийн сахилга баттай иргэддээ ямар ч урамшуулал байхгүй байгаа ийм тогтолцоо байдаг тэгэхээр зээлийн мэдээллийн сангийн аргачлалыг өөрчлөх цаг нь ирсэн мөн дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг монголд нутагшуулах нь зөв. Ингэснээр нэгдүгээрт жижиг зээл буюу хэрэглээний зээл авсан иргэдийг хөгжлийн банкны зээл авсан иргэдтэй адилхан санхүүгийн ял үүрүүлэхгүй байх, хоёрдугаарт зээлээ цаг хугацаанд нь төлөөд байгаа иргэд, ААН-дэд урамшуулал өгөөд магадгүй зээлийн хүүг нь бага болгох ийм тогтолцоо руу шилжих нь зүйтэй.Эцсийн үр дүнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал гэж харж байна. Мөн санхүүгийн хариуцлагатай иргэдийг монгол улсад бий болгохын тулд зээлийн мэдээллийн сан дээр илүү кредит скоринг болон зээлдэгч нарыг үнэлдэг мөн эрсдэлийн үнэлгээний систем рүү шилжих нь зөв гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор өршөөгдсөн, зээлийн мэдээллийн сангаас хасагдсан хэдэн иргэд байгаа вэ? Мөн давтаж өршөөгдсөн иргэд байгаа юу? Боловсролын сангийн зээлийн талаар ямар өршөөл үзүүлэх вэ?  

Түүний асуултад Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.      

ШИНЭ МЭДЭЭ