2024.04.12
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хотын агаарын бохиролд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд дээр бодитой судалгаа байгаа юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

2017 оны 11 сарын УИХ-ын чуулганд өдөр бүр Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой асуудлыг тавьж ажлын хэсэг байгуулахыг шаардаж Баатарбилэгээр ахлуулсан, Сарангэрэл гишүүн, Тэрбишдагва бид нар ороод ажилсан. Тэгэхэд бодит байдал дээр цэвэр агаар сангийн хөрөнгийг завшаад хүмүүс нь шоронд явчихсан утаатай дайн зарлах ажил бүр унтарчихсан таг тэр талаар хэн ч ган хийдэггүй ийм л нөхцөл байдалтай байсан. Манай ажлын хэсэг УИХ-ын холбогдох хоёр хуульд өөрчлөлт оруулсан, УИХ-ын тогтоол батлуулсан үүнтэй холбоотойгоор нийслэлийн бүх дүүрэгт манай ажлын хэсэг ажилсан харин тухайн үеийн Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлын хэсэг бол шийдвэртэй арга хэмжээ аваад Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, сайжруулсан түлш хийх ийм ажил хийгдсэн ер нь бол хяналтыг сайн тавьсан олон хүчин зүйл ажлын хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулсантай холбоотойгоор харьцангуй агаарын бохирдол буурсан. Тэгтэл одоо яагаад ийм нөхцөл байдалтай байна вэ? Улаанбаатар хотын агаарын бохиролд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд дээр бодитой судалгаа байгаа юу? Улаанбаатар хотын бохирдолтой холбоотой асуудлаар хариуцсан хүмүүс нь ямар арга хэмжээ авч байгаа вэ? Өнөөдрийн оруулж ирж байгаа тогтоолын төслийг дэмжиж байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ