МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.12
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Энх-Амгалан: Машины зай хураагуурыг ил задгай хаяхгүйгээр дахин боловсруулдаг үйлдвэр байгуулах боломжтой юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Одос үхрийн туурай авна гээд байсан чинь ашигтай юм байна гээд яваад байсан чинь овьёос буудайгаараа тэргүүлэх алсын ухаан байсан юм байна лээ гэдэг үг байдаг үүн шиг монголчууд оршихуй гаагаараа наймаалцаж болохгүй юм байгаа юм. Ашиг олж болно, амьдралаа залгуулж болно. Тэгэхдээ говийн олон өнгийн чулууг зардаг, бөхөнгийн эвэр, баавгайн доньд барагшун гээд д авъя гэсэн болгоноо аваачиж өгдөг ийм ухаан муутай байж хэрхэв ч болохгүй. Яг үүнтэй адил орчны бохирдолтой тэмцэж байхад приусын яндангийн шүүлтүүрийг хулгайлдаг, зардаг хил давуулдаг ийм бүлэглэл бий болчхоод байна энэ бол маш хортой үүнийг таслан зогсоох тогтоолын төсөл орж ирж байгаад их талархаж байна, дэмжиж байна. Үүн дээр хоёр зүйл нэмэх нь зүйтэй. Нэгдүгээрт приус хибрид машины шалан дээр байдаг зай хураагуур байна он хуучин машиныг хилээр оруулчихдаг буцаагаад гаргадаггүй энийг нь боловсруулдаг үйлдвэр манайд байдаггүй энэ олон машины зай хураагуур хөрс бохирдолд асар их нөлөөлж байгаа тул зай хураагуурыг ил задгай хаядаггүй байлгахын тулд буцааж гаргадаг эсхүл үүнийг боловсруулдаг үйлдвэр байгуулахгүй бол монголоор дүүрэн приусын зай хураагуур сүүлдээ газар нутгийг бохирдуулахад асар их нөлөөлнө гэж бодож байна.  Хоёрдугаарт автомашины түүхийг авдаг болмоор байна ийм хоёр зүйлийг тогтоолын төсөл дээрээ нэмж болох уу?   

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт

ШИНЭ МЭДЭЭ