2024.04.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Бямбацогт: Малчид зээлтэй биш хадгаламжтай, орлоготой болох нь зүйтэй.

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Уг хуулийн төслийг дэмжиж байна. Учир нь хөдөө малчны хотод үхэр 1 сая төгрөгийн үнэтэй Улаанбаатар хотол ирэхээрээ 5 сая төгрөгийн үнэтэй болчхоод байна аа гэж Амарбаясгалан сайд хэллээ. Ингэж малчдын орлогыг 5 дахин нэмэгдүүлэх, өнөөдөр малчдын орлого жилд дунджаар 1,500,000 мянган төгрөгийн орлоготой, зардал нь 2,100,000 үндсэндээ орлогоосоо илүү зардалтай үүнээсээ болоод өр зээлээсээ салахгүй банканд байнгын зээлтэй байгаа болохоор орлогыг нь нэмэгдүүлье гэдэг дээр анхаарч энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. Хэрхэн орлогыг нь нэмэгдүүлэх вэ ерөөсөө л малын гаралтай түүхий эдийг боловсруулах, малыг эрүүлжүүлэх, малын үйлдвэр угсааг сайжруулах ашиг шимийг нь нэмэгдүүлэх малын гаралтай түүхий эдийг боловсруулах эцсийн бүтээгдэхүүн болгох ийм л цогц процессыг хийж байж малчдын орлого нэмэгдэнэ. Урьд нь монголын төр засаг малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан, ЭМД-ыг 2 дахин хөнгөлж өглөө, НДШ-ийг 50 хувийг төр хариуцдаг боллоо гэх мэт арга хэмжээ авч байгаа энэ нь үндсэндээ нийгмийн халамжийн шинж чанартай арга хэмжээ болоод байна. Тэгвэл илүү эдийн засгийн, малчдын амьдралын чанарыг өөрчлөх, уламжлалт МАА-г өөрчлөх энэ тал дээр малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх энэ рүү чиглэсэн арга хэмжээ авъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл мал, малчин, бэлчээр  гурвынхаа гурвуулд нь анхааръя аа. Зээлтэй биш хадгаламжтай, орлоготой малчид бий болгоё гэдэг зорилгоор илүү анхаарч ажиллах ёстой. Түр зуурын амь аргацааснаар малчдын амьдрал сайжрахгүй шүү дээ. Зуд болохоор төр засаг туслаач ээ гэдэг биш өөрсдөө өвс тэжээлээ авчдаг, өөрсдөө эрсдэлээ даадаг ийм л байнгын орлоготой болгоё гэдэг үүн рүү чиглэж байгаа.Гишүүд, засгийн газраас санаачилсан урьд нь хэрэгжиж байгаа хуулиудыг хамтад нь цогц байдлаар процесст оруулмаар байна тиймээс хэлэлцэхийг дэмжээд цаашдаа нэгтгээд хэлэлцээд явах ийм саналтай байна.  

ШИНЭ МЭДЭЭ