Н.Энхболд: Сангаа арвижуулахын тулд зөв удирдлагатай байх ёстой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Энэ хуулийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжиж байна аа. Үндсэндээ гарч ирсэн суурь шалтгаан нь бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан баялгийн ялангуяа уурхайн уул уурхайгаас олж байгаа баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх Эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гээд Үндсэн хуульд заасны дагуу энэ ЗГ-аас нийгэмд бий болоод байгаа уур амьсгал шаардлага энэ бүхнийг харгалзаж үзээд оруулж ирж байгаа. Манайх намын бүлэг дээрээ ярьчихсан дэмжиж байгаа тэгэхээр энийг хэлэлцэхийг дэмжиж байна. Энэ баялгийн ашигтай мэдээж улс орон болгон янз бүрийн эрх зүйн зохицуулалтаар янз бүрийн арга хэлбэрээр ашигладаг энэ үзэл баримтлал дотор жишээ нь бусад орнуудын үндэсний баялгийн тогтворжуулалтын, хадгаламжийн, ирээдүй хойч үеийн, тэтгэврийн валют, нөөцийн хөрөнгө оруулалтын, стратегийн хөгжлийн хуваарилалтын сан гээд олон хэлбэртэй байна үүнийг тал талаас нь судалж байж бас өөрийнхөө онцлогт таарсан өнөөдрийн уур амьсгал нөхцөл байдал таарсан ийм зүйлийг оруулж ирж байна гэж бодож байгаа түүнээс аль нэгийг нь бариад энэ нь их сайн юм байна гээд шууд хэрэглээд явах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр ЗГ энийгээ олон талаас нь харж оруулж ирж байгаа гэж бодож байна бас нэг онцлог нь юу вэ гэхээр Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хууль болж байгаа юм хэдийгээр өөр олон янз бүрийн юм байсан ч гэсэн цаашаа боловсронгуй болгоод энэ анхдагч хуулиа хөгжүүлээд явах ийм боломжууд байна. Хамгийн гол нь өнөөдөр хүмүүсийн анхаарал, бид нарын анхаарлыг татах ёстой асуудал юу вэ гэхээр энэ удирдлагын тогтолцоо хэлбэр арга зам нь ямар байх юм бэ гэдгийг 1 дүгээрт, 2 дугаар уул уурхайгаас олж байгаа ашгаа бусад эдийн засгийн салбараа хөгжүүлэхэд хэрэглээд суурь бодлогодоо чиглүүлээд түүнийхээ үр дүнд дахиад бий болсон эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хойч үедээ үлдээх ийм үзэл дэлхий даяараа байгаа энэ хүрээнд хийгдсэн гэж бодож байна. Тэгээд надад нэг ийм санаа байгаа юм аа. Үндсэн хуульд ард түмэнд дийлэнх хэсэг нь ноогдоно оо гээд ингээд заачихсан нь бол ерөөсөө шууд тарааж өгөх байхын хэлбэр гэж огт бодохгүй байгаа. Хэрэв бид нар ямар нэгэн сан байгуулъя энийгээ арвижуулдаг юмтай зөв удирдлагатай байлгах ёстой арвижуулж байж тогоо маань томрон, хуваах юм нь нэмэгдэнэ. Тэгэхээр нөгөө дийлэнх хэсэгт дийлэнх нь ард түмэнд очиж очно оо гэдэг энэ үзэл санаа нь улам нэмэгдээд явах юм байгаа юм дийлэнхэд нь очдог хэсэг томроод томроод явна аа. Өмчийн хэлбэрийн хувьд бол жишээ нь энэ дээр дурдсан компаниуд удирдах байгууллагууд нь бол төрийн өмчийн байж болно төр өөрөө улс төрчдийн томилгоогоор бий болсон бүтэц удирдлагаар аваад явах уу эсхүл хамгийн шилдэг, чадвартай багийг сонгож аваад удирдуулаад явах уу гэдэг бол тусдаа асуудал тэгэхээр зарим гишүүдийн гаргаад байгаа саналтай санал нэг байгаа, төрийнх байвал наадах чинь тэгээд бас урьдах шигээ идэж уугаад дуусах вий дээ гэж санаа зовж байгаа миний асуулт юу вэ гэхээр. Ингээд энэ байгууллагуудаа бүтцүүдээ бий болгочихлоо энийг заавал Монголчууд заавал улс төрчдийн томилсон удирдлагын баг аваад явах уу эсхүл энийг гэрээгээр чадвартай, туршлагатай гадна дотны хэн ч бай заавал төрийн гэхгүй ийм гэрээтэй байгууллагуудаар худалдаа явуулах боломж бий юу? Энэ дээр энийг харчхаад гишүүд энэ 3 яам л аваад явах юм байна урьдын адил юм болно гээд байна л даа. Тэр хэлэлцүүлгийн явцад өмч нь төр байж болно удирдлага нь яахаа төр мэднэ.
Түүний асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хариуллаа.