Гамшгаас сэргийлэх, хор хохирлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлнэ
2024.04.04
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Гамшгаас сэргийлэх, хор хохирлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын 9 дүүргийн үер усны эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай Eva Kouassi-Komlan UNICEF Mongolia тай МУ-ын ЗГ-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Үүний хүрээнд гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд онцгой байдлын газарт өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насосуудыг нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр төрийн алба хаагчид болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 гаруй ажилтныг сургаж дадлагажуулах юм. Гамшгаас сэргийлэх, хор хохирлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын арга туршлага, чанар, стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж бна.

ШИНЭ МЭДЭЭ