2024.04.01
Орон нутгийн хөгжил
"ХОВД-ШИНЖААН" БИЗНЕС ФОРУМ амжилттай боллоо
Уг форумд Монгол Улсын баруун бүс болон БНХАУ-ын Шинжааны 300 орчим бизнес эрхлэгч оролцлоо. БИЗНЕС ФОРУМ-аар хоёр талын хувийн хэвшлийнхэн хөдөө аж ахуй, тэр дундаа АРЬС ШИР, НООС НООЛУУР,, МАЛЫН ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН, барилгын материал, аялал жуулчлал, тээвэр ложистикийн чиглэлээр хамтран ажиллах олон ажил хэрэгч уулзалт хийж, олон баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хурдтайг илүү хурдлуулах амаргүй. Харин удаашралтайг хурдлуулах хялбар байдаг. Түүн шиг сүүлийн 15 жил зогсонги байдалд байгаа Монгол Улсын баруун бүс, Хятадын Шинжааны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломж дүүрэн байна.
Энэ удаагийн ажлын айлчлалын үр дүнд хоёр талын хил, гааль, боомт гээд төрийн байгууллагууд хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, ил тод, ээлтэй, нээлттэй байх эхлэлийг тавьлаа. Шинжааны хөрөнгө оруулагчид гэрээсээ, гар утаснаасаа мэдүүлгээ өгөөд өдөртөө виз авах боломжтой болсныг дуулгалаа. Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлтэй болсныг мэдэгдлээ.