МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.29
Гадаад харилцаа

Б.Энх-Амгалан: Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүст мөнгөөр хохирлыг нь төлдөг тэгвэл хэлмэгдүүлсэн хүмүүсийг яах вэ?

Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг танилцуулав. 

Тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийг дэмжиж байна энэ бол зөв зүйтэй.  Монгол Улс олон улсын  олон талт гэрээнд нэгдэн орж хариуцлага хүлээдэг хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд холбогдох байгууллага гэрээний хэрэгжилтийг хамтран хэрэгжүүлдэг. Танилцуулга дээр 30 гаруй гэрээний тайлан боловсруулж гаргаж байх тухай асуудал яригдаж байна үүн дээрээс зүйлийг тодорхой асууя. 

Нэгдүгээрт: Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцын протоколд монгол улс нэгдэн орсон үүнтэй холбоотоогоор эрүү шүүлт тулгах сэдэл эсхүл шалтгаан гутаан доромжлох, шахалт үзүүлэх шалтгаан зэрэг нь гуравдагч этгээдэд хамааралтай байх талаар заасан байдаг тэгэхээр эрүүдэн шүүхтэй холбоотой, хүчээр мэдүүлэг авахтай холбоотой, хууль бусаар мэдүүлэг бүрдүүлэхтэй холбоотой энэ асуудлаар цаашид яах вэ? Энэ тал дээр хуульд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна вэ? Үүний нэг тод жишээ бол Зоригийн хэргийн асуудал.

Хоёрдугаарт: Монгол улс бол алдаа гаргаж байсан түүх бий. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсээ цагаатгадаг, цагаатгах ажлыг хариуцсан улсын комисс гаргаад цагаатгасан хүмүүсийн ар гэрт хойш үед, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь төлж байгаа тэгвэл хэлмэгдүүлсэн хүмүүсийг яах вэ? Төрийн албан хаагч хүний дотор, тусгай чиг үүргийн субъектийн албан хаагчид хууль хэрэгжүүлдэг байгууллагын албан хаагчдад, хэрвээ энэ албан хаагчдын үйлдсэн эрүү шүүлт тулгасан зүй бус харьцсан энэ үйлдлийг тусгай субектийн үйлдсэн хэргийг цаашдаа хэрхэн мөрдөн шалгах вэ? Цаашдаа үүн дээр ямар арга хэмжээ авах вэ? Энэ нөхцөл байдал дээр олон улсын гэрээ конвенцод хүлээсэн үүргээ цаашид хэрхэн биелүүлэх вэ?

Гуравдугаарт: Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт түүний хоёрдугаарт протоколыг монгол улс хүлээн зөвшөөрч элсэн орсон. Энэ тал дээр улс төрийн өрсөлдөгчөө захиалгаар намнадаг ийм нөхцөл байдлууд монгол улсын түүхэнд байдаг тэгэхээр энийг цаашдаа яах юм, хэрхэн хангах вэ? Ийм гурван асуулт дээр хариулт авъя.   

Түүний асуултад Ц.Мөнх-Оргил гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ