АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД, АГРОНОМИЧДЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024.03.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД, АГРОНОМИЧДЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Хүнсний ногооны үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах” сэдэвт, сургалт, хэлэлцүүлэг 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. НҮБ-ын ХХААБ-ын “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих“ төсөл, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн хяналтын улсын байцаагчид, агрономичид оролцож байна.

Хүнсний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг бэлтгэх, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр ханган ажиллах төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэгч улсын байцаагчид, бүс нутгийн газар тариалангийн бодлогыг тодорхойлогч агрономчдын хамтын ажиллагаа орон нутгийн хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад чухал юм.

ШИНЭ МЭДЭЭ