Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа
2024.03.18
Орон нутгийн хөгжил

Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе-Коуасси-Комлан түүний багтай хамтран Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа. Цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж шаардлагатай байгаа 150 сая төгрөгийн өртөг бүхий гал унтраах дроныг UNICEFийн зүгээс шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн малчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж болох багцуудыг, сурагчдад аудио хэлбэрийн номуудыг хүлээлгэн өглөө.

Сүүлийн үеийн энэ дрон нь галын эх үүсвэр, халуун цэгийг тодорхойлох дулааны камер, хүн ба амьтдыг илрүүлдэг хэт ягаан туяаны камер, нунтаг, хөөсөн болон усан гал унтраах бодисуудыг ашиглан гал унтраах гэх мэт олон давуу талтай бөгөөд томоохон хэмжээний галыг унтраахад гал сөнөөгчид ихэвчлэн нисдэг тэргээр галыг дээрээс нь харж нөхцөл байдлыг үнэлэн төлөвлөгөөгөө гаргадаг байсан бол энэ дроныг ашигласнаар хэдхэн минутын дотор хөөргөн нөхцөл байдлыг ажиглаж, нисдэг тэрэг хөөргөхтэй адил төвөгтэй, цаг хугацаа шаардсан, эрсдэлтэй галыг хугацаа алдалгүй унтрааж онцгой байдлын албан хаагчдын ажлыг бага боловч хөнгөвчлөхөөр боломж бүрдлээ.

Интернет сүлжээ, цахим төхөөрөмж, дэд бүтцийн асуудлаас хамааран алсын зайн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа алслагдсан сумдын нутгийн малчин өрхийн хүүхдүүдийн зайн сургалтанд ашиглах 4-7 насны хүүхдүүдэд 90 аудио хичээлийг багтаасан, аудио тоглуулагчийг дасгал ажлын номын хамт хүлээлгэн өглөө. Аудио хичээл нь зудын аюулд өртөж боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа малчин өрхийн хүүхдүүдэд онцгой ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ