БНЭУ-н Жавахарлал Неругийн Үндэсний их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024.03.08
Гадаад харилцаа

БНЭУ-н Жавахарлал Неругийн Үндэсний их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Захирал С.Мөнхбат БНЭУ-н Жавахарлал Неругийн Үндэсний их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Гэрээгээр хамтарсан судалгаа хийх, багш, оюутан солилцох, зочин профессор урьж ажиллуулах, хамтарсан өгүүлэл, ном бичиж хэвлүүлэхээр тогтов.

Оюун сэтгэлгээний дэлхийн том төв Энэтхэг орны тэргүүлэх их сургуулийн профессоруудтай хамтран ажиллах сайхан боломж нээгдэж байна.

Дашрамд хэлэхэд Жавахарлал Неругийн их сургууль нь судалгааны их сургууль бөгөөд Засгийн газраас нь бодлогоор дэмжин хөгжүүлж байгаа улсын статустай сургууль юм. Ихэнх оюутнууд нь ахисан түвшний суралцагсад байна.

Дэлхийн хамгийн их хүн амтай, олон хэл, шашин, соёл зэрэгцэн оршдог ардчилсан засаглалтай орон.

Ирэх жил Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр талдаа зохион байгуулах санаачлагыг Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайд Д.Ганболд гаргаж МУИС хамтран зохион байгуулахаар боллоо. 

ШИНЭ МЭДЭЭ