2024.03.11
Орон нутгийн хөгжил
Хөдөө орон нутагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Наянтайн Ганибал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, УИХ-ын Ардчилсан намын бүлгийн зөвлөх Т.Пүрэвхатан нар сумдад ажиллахаар уулзалт Түмэнцогт сумаас эхэллээ.
Аймгийн нөөцийн өвсний нөөцийг тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлж сумдад олгох ажлыг зохион байгуулж байна. Хивэг тэжээлийн дэмжлэг, ОУБ-ын хандив дэмжлэгийг шат дараатай олгож байна. Малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгийг сумдад зохион байгуулах, сэтгэл зүйчийн баг ажиллуулах зэрэг шат дараатай арга хэмжээг авахаар төлөвлөж байна.


