МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМТАЙ БОЛНО
2024.02.27
Зам, Тээвэр

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМТАЙ БОЛНО

Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу зуд нүүрлээд байгаа аймаг сумдад тусламж хүргэж малчдадаа сэтгэлийн дэм өгч ажиллаж байна.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын малчид маань цас зудтай чадлынхаа хэрээр тэмцэж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан ирэх жилүүдэд ч хатуу өвлүүд болох төлөвтэй байгаа цаашид малчид маань мал нь өлдөхгүй хүн нь зутрахгүй, малынхаа араас явж эрсдэлд орохгүй байх ёстой.

Ингэхийн тулд малчид маань сайн орлоготой болох ёстой ингэж байж сайн хашаа хороотой, сайн өвс тэжээлийн нөөцтэй болох боломж бүрдэнэ.

Тийм учраас малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг нь боловсруулж үнэ цэнэтэй болгох үйлдвэрүүдийн ажлыг шуурхайлж хурдан хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн энэ үеэр Цагаанхайрханчуудынхаа санал хүсэлтийг сонсож салбарын сайдын хувьд дараах шийдлүүдийг гаргалаа.

  • -Ганцын даваанд шуурхай хэсэг томилж ажиллуулах
  • -Эмх замбараагүй олон шороон замыг цэгцэлж ердийн хөрсөн замыг сайжруулах
  • -Улиастай-Алтай чиглэлийн авто зам баригдахтай холбоотойгоор Цагаанхайрхан сумруу хатуу хучилттай зам тавих
  • Алдарт дуучин П.Адарсүрэнгээс эхлээд олон алдартан гавьяат, эрдэмтэн мэргэдийн өлгий нутаг Цагаанхайрхан сумынхаа иргэдийн санал хүсэлтүүдийн онцгой анхаарч ажиллах болно

ШИНЭ МЭДЭЭ