ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛЧИН ТҮМЭНД 50 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
2024.02.26
Орон нутгийн хөгжил

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛЧИН ТҮМЭНД 50 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, зудын гамшигт нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй “Малчдадаа тусалъя аян”-д “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нэгдлээ.

”Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн бүтээн байгуулалтад оролцож буй БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited”, “Engineers India Limited”, “Kalpataru Power Transmission Limited” болон БНХАУ-ын “Norinco international Limited” компаниудыг тус аянд нэгдэхийг уриалж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн зүгээс эдгээр компаниудтай хамтран Дорноговь аймгийн малчин түмэндээ 1,000 боодол өвс, 10 тонн хивэг, 240 шуудай гурил худалдан авч өгч, нийт 50,0 орчим сая төгрөгийн хандив, тусламжийг өргөв.

ШИНЭ МЭДЭЭ