2024.02.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Баттөмөр: Цас зуд-Уламжлалт мал аж ахуй-Хагархай цонхны онол
1982 онд Америкийн социологич Ж.Вильсон” Хагархай цонхны онол” гэгчийг олон нийтэд танилцуулсан байдаг. Гол санаа нь байшингийн нэг цонх хагарахад дор нь шиллэхгүй бол хоёр, гурав, хэсэг хугацааны дараа бүгд хагардаг гэсэн санаа. Цонхоор зүйрлэсэн энэ санаа ”Нийгэмд гарч байгаа, цаашид гарч болзошгүй сөрөг асуудлыг дор бүр нь шийдэх, хариу арга хэмжээ авахгүй бол улам их хохирол амсана” гэсэн санаа юм.
Манайд цас зуд, малын хорогдол, түүнээс үүдэлтэй хөдөөгийн ард түмний ядуурал,хот руу нүүх нүүдэл, махны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийн өсөлт жил бүр давтагдсаар ирлээ. Монголын уламжлалт мал аж ахуй, малчдын амьдралд шинэчлэл хийх асуудал орхигдсон нь үнэн. Цас зуднаас үүдэлтэй малын хорогдолыг тооцож ирсэн. Өнөөдрийн байдлаар 660.0 мянган мал хорогджээ. Харин цас зуд, малын хорогдлыг дагасан малчдын эдийн засгийн, сэтгэл санааны, эрүүл мэндийн хохиролыг бид хэзээ ч тооцож ирсэнгүй.
Энэ асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганы 2023 оны 12 сарын 1-ний нэгдсэн хуралдаан дээр “21 дүгээр зуунд Монголын малчдын ажил, амьдралын хэв маяг жишиг ямар байх юм бэ?” асуудлаар асуулт асуугаад тодорхой хариулт авч чадаагүй. Өнөөдөр бид өвс, тэжээл тараагаад хохиролын хэмжээг ихээр бууруулж чадахгүй. Цас, зуд цаашид жил бүр байна. Алдаанаас сургамж авч, цаашдын бодлогоо тодорхой болгох нь хожимдсон ч гэсэн зөв байх болов уу.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22