МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эргэн төлөгдсөн дүнтэй гарсан
2024.02.13
Эдийн засаг, Худалдаа

2023 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эргэн төлөгдсөн дүнтэй гарсан

УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 20 дугаар захирамжаар байгуулагдсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан, УИХ ын зарим гишүүдтэй хамтарч ажилласан. Шалгалтын дүнгээр 3.2 их наяд төгрөгийн өр, үүнээс 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээл үүссэнийг тогтоож, олон нийтэд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр нээлттэй зарласан. Уг зээлийг үүсгэсэн, үүсгэхэд оролцсон байж болзошгүй албан тушаалтнуудын нэрийг зарлаж, АТГ-т шилжүүлсэн. Энэ үед Хөгжлийн банк цаашид ажиллах хөрөнгийн ямар ч чадваргүй болсоныг ажлын хэсэг ил тод мэдээлсэн.

Шалгалтын мөрөөр Монгол улсын засгийн газар, Авилгатай тэмцэх газар, Хэвлэл мэдээлэлийн байгууллагууд, нэр бүхий сэтгүүлчид идэвхтэй ажиллаж 2023 оны жилийн эцсийн байдлаар 1.6 их наяд төгрөг эргэн төлөгдсөн дүнтэй гарсан.

Уг төлөлтөөр Хөгжлийн Банк тулгамдсан байсан $500 гаруй саяын долларын, 30 тэрбум иены бондуудын өрийг төлж барагдуулсан. Мөн Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарч, олон улсын зах зээл дэх нэр хүндээ сэргээж чадсан. Уг ажлыг санаачилсан хийж гүйцэтгэсэн бүх байгууллага, хүмүүст баяр хүргэе!

ШИНЭ МЭДЭЭ