2024.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
ДОРНОГОВЬ АЙМАГ ТАВАН ГАВЬЯАТТАЙ БОЛЛОО
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгонд төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- “Гавьяат хуульч”-аар Шарын Батмөнх
- “Гавьяат багш”-аар Дэндэвийн Түвшин
- “Гавьяат хуульч”-аар Цэрэндоржийн Бадиа
- “Малын гавьяат эмч”-ээр Бандийн Доржсүрэн
- “Хүний гавьяат эмч”-ээр Аюушхүүгийн Цэнджав нар тодорлоо.