2024.02.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Улсын аварга малчин, тариаланч хамт олонд шагнал гардууллаа
Хархорин сумын "Далай одод трейд" ХХК-д "Улсын аварга тариаланч хамт олон" хэмээх эрхэм хүндтэй шагналыг нь гардууллаа.
Аав, ээжийнхээ эхлүүлсэн газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн ажлыг үргэлжлүүлэн яваа эдгээр залуус 18 дахь жилдээ хөрсөн дээр хүнс ургуулах буянтай ажлыг хийж байгаа аж. Мөн 30 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, махны үйлдвэр эрхэлж, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй үлгэр жишээ хамт олон юм. Аваргын шагналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт гардууллаа.
Улсын аварга малчнаар тодорсон Нарийнтээл сумын Өндөрхөмөг багийн малчин Чимэдрэгзэнгийн Бат-Эрдэнэ шагналаа гардан авлаа.
Түүний шагналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Дөрвөн цагийн эргэлтэд эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, цагийн хатууг үл ажран Монгол өв соёлоо тээж яваа гэр бүл юм.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2024.03.12