МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир нар Казакстан улсад ажиллаж байна
2024.02.01
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир нар Казакстан улсад ажиллаж байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир болон албаны зарим хүмүүс Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яам, Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” үндэсний компани, Астана олон улсын санхүүгийн төв, Казахстан дахь Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Тус улсын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн яам, хороо, үндэсний компани нь гадаадын хөрөнгө оруулалт татах сурталчлах, дэмжих, хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.

Ингэхдээ Хөрөнгө оруулалтын хороо нь гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлэх хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ахалдаг гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлд судалгаа, мэдээллээр хангах, ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Засгийн газрын гишүүд болон Ерөнхий прокурорын түвшинд асуудлыг авч хэлэлцэж, гомдлыг шийдвэрлэж, гүйцэтгэлийг хангадаг байдал нь хөрөнгө оруулагчдад гаргадаг гол баталгаа болжээ.

Харин Астана санхүүгийн төв нь Английн “common law” үйлчилдэг тусгай бүс бөгөөд олон төрлийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэхээс гадна олон улсын арбитрын шүүхийн үйл ажиллагааг шууд явуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ